Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download.jpg

Удган эрвээхэйтэй төстэй үсэрхэг тэмтрүүлтэй нэгэн хачирхалтай амьтны бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьснаас хойш хэдхэн өдрийн дотор 40 сая хүн үзжээ. Уг бичлэгийг үзсэн олон хүн тайлбар хэсэгт сэтгэгдлээ хуваалцсан байна. Тухайлбал, “Энэ амьтныг гэртээ харсан бол гэрээ шатаах байсан юм”, “Харь гаригийн амьтан шиг харагдаж байна” гэсэн янз бүрийн тайлбарууд ар араасаа хөвөрч байжээ. Түүнээс гадна, зарим хүн энэ амьтанд гэрийнхээ түлхүүрийг өгөөд зугтахыг анх бичлэгийг тавьсан хүнд зөвлөсөн байна.

Харин мэргэжилтнүүд уг амьтныг Creatonotos Gangis гэдэг хэвэн хорхой мөн болохыг таньжээ. Энэ төрлийн шавьжны эрэгчин нь феромон хэмээх бодис ялгаруулж эмэгчнийхээ анхаарлыг татах зориулалттай тусгай гуурстай байдаг аж.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх