etoim.mn
photos/150898985159f15b9bd4e80.jpg

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр бонд, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тэрбумын асуудлаар мэдээлэл өгөв. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллийг хийж байгаагаа онцлов. Учир нь гэрээ хэлэлцээ, бондтой холбоотой бүх асуудалд гарын үсэг зурж байсны хувьд сүүлийн мэдээллийг хийж байна гэлээ.

Түүнчлэн Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгож буй 650 сая ам.долларын бондын талаар мэдээлэл өгсөн юм.

Б.Чойжилсүрэн “Ж.Эрдэнэбатын Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын сүүлчийн бонд. Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурж байсан. Тэгэхээр бондын өрийг бондоор нь дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4,125 хувийн хүүтэй байсан. Шинээр гаргаж буй бонд 5,625 хувийн хүүтэй байгаа. Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнээд үзвэл харьцангуй амжилттай гэж хэлж болно. Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрохгүйгээр ажлаа хийгээд явсан бол 2018 оны хоёрдугаар хагас гэхэд МУ-ын Засгийн газрын гадаад үнэт цаасны хүү жилийн 4.5 хувь, 2019 оны төгсгөл гэхэд 3.2 хувьтай болгох төсөл боловсруулаад явж байсан" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 72,5 тэрбум төгрөг хуваарилахаар суулгасан байна. Энэ нэлээн шүүмжлэл дагуулж байна. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Төсвийн орлого давсан учир нэн түрүүний тулгамдсан асуудлын санхүүжилтийг шийдэхээр болж, төсвийн тодотголд 498,6 тэрбум төгрөгөөр зарлага нэмэгдүүлэх дотор 72,5 тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих санд суулгасан.

-ЖДҮ-ийг дэмжих сангийн 72,5 тэрбум төгрөг дээр яагаад гишүүдийн нэр ороод ирчихсэн юм бэ?

-Нотолгоо хэрэгтэй. Бид төсвөөс давсан орлогоос нэн тулгамдсан санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн. Ингээд 72,5 тэрбум төгрөг үлдэхээр нь ЖДҮ-ийг дэмжих санд тавихаар болсон. Гишүүдтэй холбоотой гэж байгаа бол Ардын намын гишүүн 65 байна. Ардчилсан намыг оролцуулаад 76 байна. Энэ бол нотолгоогүй зүйл.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх