etoim.mn
photos/3gu5upc4cpdseuviqtidk32i7p.JPG

Тагнуулын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурц "Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас шалгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. Гэтэл Ц.Нямдорж гэж хүн улс төрийн зорилготой энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо бид захиалагчийн асуудлыг ярьж байна" гэв.

С.Зоригийн хэргийн захиалагчийг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааны хуулиар шалгагдаж байгаа хүнийг олон нийтэд мэдээлэх, хэргийн талаар ил зарлах боломж байхгүй. Ц.Нямдорж өөрөө Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг болохоороо С.Зоригийн хэрэг, Эрдэнэт гэдэг хоёр асуудлыг хамт яриад байгаа юм.

Хэвлэлийн хурал үргэлжилж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.9.47.177]

2017-10-26 21:26:00

@ муу нохой.