etoim.mn
photos/o1obpvo3ak9ker55e0afoee3f.gif

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилжээ.

Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр буюу энэ дугаар сарын 25-ны өдөр болно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх