Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4ats8l5p2nhdt42pn3loa6fcdh.jpg

Малчид, ард иргэдийн анхааралд:

26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 28-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх