etoim.mn
photos/527-1474618737tsas_0.jpg

Малчид, ард иргэдийн анхааралд :

Ойрын 2-3 өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч 26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27, 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх