etoim.mn
photos/150848532859e9a8d035768.jpg

Эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр буюу “Ноён Бондгор” нэрээрээ уран бүтээлээ туурвьж яваа залуу дуучин маань “Гэрээ цэвэрлье” аяныг санаачлан Ховд аймагт аялан тоглолтоо хийж явна. Тоглолтын баг өөрийн тусгай тоног мөхөөрөмж, 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс гадна  "Фокус захидал" продакшин, "Тэгш нийгэм" Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Сүүлийн мэдээллээр энэ аянд тус аймгийн Мянгад сумынхан нэгджээ. Тэрбээр  цаг үргэлж шинийг эрэлхийлж, сайн үйлсийн аяныг санаж сэдэж эхлүүлж явдгийн нэг нь энэ “Гэрээ цэвэрлье” юм. Аяныхаа хүрээнд эх болсон байгаль дэлхийгээ хайрлах, хоггүй цэвэр цэмгэр байлгахад олон нийтийн анхаарлыг хандуулж, байгальд хаягдсан хог хаягдлыг цэвэрлэхэд дуугаараа төдийгүй өөрөө идэвхийлэн оролцож явна. Түүний энэ аялан тоглолтыг орон нутгийн  удирдлагууд дэмжин оролцож байна.

Дуучин маань аялан тоглолтынхоо явцад үндэсний үйлдвэрлэлээ өөрийн хэмжээнд дэмжиж явна. Тухайлбал, очсон аймаг, сум бүрийнхээ үйлчин бүсгүйчүүдийн урласан дээл хувцсыг худалдан аваад орой тоглолтынхоо үеэр  таарах хүнд нь эргүүлэн бэлэглэж байна. Өөрөөр хэлбэл нутгаас нь худалдан аваад эргүүлж нутгийнханд нь шингээж байна гэсэн үг.  Түүний хувьд хөдөө орон нутгийн үзэгчдийг дуу хөгжмөөр баясгаад зогсохгүй, тэдний сэтгэл зүрхэнд нь хүрсэн үгийг хэлж захьж яваа нь талархууштай.  Тэрбээр мөнгөн дэвсгэртийн тооны их багыг гэхээсээ илүүтэй сүлдтэй талыг нь дээдлэн хүндэлж яваарай,  авсан цалингаараа гадаадын импортыг тэтгэх бус дотооддоо, нутагтаа аль болох шингээхийн чухлыг сануулж яваатай таарав.

Зарим уран бүтээлчид хөдөө орон нутагт тоглолт хийж явах үеэрээ  заал танхимаа дүүргэхийн тулд гар утас бэлэглэнэ, гадаадад аялуулна гэхчлэн худлаа амалдаг ёс суртахууны доройтол олонтаа ажиглагддаг.   Харин "Ноён Бондгор"-ын хувьд заал танхимыг үзэгчдээр дүүргэхдээ бус зориод ирсэн тав, арван хүнийхээ сэтгэлийг дүүргээд гаргахыг илүүд үздэг тухайгаа онцолсон нь буй.  Ийм эерэг хандлагын хариу нь  очсон аймаг сум бүрийнх нь тоглолтын танхим үзэгчдээр дүүрэн, алга ташилт, халуун сэтгэлийн талархал дүүрэн "Гэрээ цэвэрлэж" явна, дуучин маань. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[202.9.42.147]

2017-10-21 09:51:11

geree tsewerlheese umnu gedsee tsewerl

Ta

[103.212.119.217]

2017-10-21 09:25:29

Gadaadad ayluulna gdg n Manjuur haashaa2 ch bilee avtobusaar yavuulj yadraaj uilii n uzdg ge bizdee. Shiitgej bg um shig. Triigee bolimoor um