Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/derwrswlcr.jpg

 Мэрилин Монро 1926 оны 6 сарын 1 - Америкийн Нэгдсэн Улсын  Лос-Анжелес хотноо төрсөн жүжигчин. Жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсен сүүлд Норма Жин Бэйкэр  болсон. 1950-иад оны дунд үеэс "Америкийн секс билэг тэмдэг" гэгдэх болсон бөгөөд өдгөө ч түүнийг шүтэн бишрэгчид олон байдаг. Монро гэдэг нь түүний ээжийн хуучин овог ажээ. Монро нь 1926 онд Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон төрсөн.  Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.117.8]

2017-10-19 11:40:48

yadaj garchgaa zow bicheech malaa