etoim.mn
photos/18htb4pmor5burhvjourl8bdf2.jpg

“Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хууль сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.Одхүү, ахлагч М.Баярхүү, сонсогч н.Түвшинтөгс нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд овор ихтэй эд зүйл авч явсан Орхон аймгийн харьяат Ц.Г-г шалгахад тус хорооны иргэн О.М-н байшингийн цонхны хамгаалалт төмрийг хөшиж эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, хийн гар буу, iphone-6 гар утас зэрэг эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

Дээрх этгээд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байхдаа оргосон этгээд байсныг тогтоожээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх