etoim.mn
photos/4mabfgv8bn468gj5l1nhdc4ehc.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилохоор хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Би Ө.Энхтүвшин гишүүнийг Шадар сайдад дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй.  Та улс төрд байгаа хамгийн муу муухайгийн маш тод жишээ. Улс төрд бугшсан идээ бээрийн үлдэгдэл, хорт хавдар. Бид итгэл үнэмшлийн төлөө шинэ Засгийн газар байгуулсан.  Албан тушаалын төлөө биш гэдгийг олон удаа мэдэгдсэн. Өмнөх Засгийн газрыг огцруулах үеэр та гарын үсгээ зурна гэсэн. Ингэхдээ албан тушаалын төлөө яваагүй гэдгээ нотлох хэрэгтэй гэсэн. Бид танд амлалтаа өгсөн.  Засгийн газар ч огцорсон.

 

Гэтэл та Ерөнхий сайдын төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн. Намыхан маань танд үнэлгээгээ өгсөн. Нэгэнт Ерөнхий  сайд болж чадаагүй юм хойно гээд шантааж хийж эхэлсэн. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох чуулган дээр хэсэг бүлэг хүмүүсийг уриалж, чуулганд оролцуулаагүй.  Эгнэ үеэрээ шинэ Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч таны байр суурь маргааш нь өөрчлөгдсөн. Үүнийгээ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Тэгэхээр таны нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөх юм байна. Үргэлж өөрчлөгддөг юм байна. Та МАН-ын даргаар ажиллаж байсан хүн. Тухайн үед залуучуудынхаа талаар ажил хиймээр байна гээд олон удаа танд санал тавьж байсан. Аргаа бараад таныг огцруулах ажлыг эхлүүлж, огцруулсан. Дараа нь би хүний ёсны үүднээс таниас уучлалт гуйсан.

Та улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй. МАН-аар яваад байна билээ. Хүүгийн чинь талаарх үнэлэлт  дүгнэлтийг эцгээр нь хийвэл яах вэ.  Та шантааж хийсэн, албан тушаалын наймаа тохироо хийсэн. Хэдий болтол энэ Засгийн газартай ажиллах вэ.  Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэв.

Таалагдахгүй байна

6
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.9.42.22]

2017-10-24 15:52:15

энэ залууг өөрийн намын уналтаас маш хожоо олдог гэж бичсэн байсан шүү Үнэн юм шиг байна. Ахмад хүнийг хүндэтгэх ойлголт байдаггүй. Цохиод авахаасаа буцахгүй харагдаж байна шүү. Ийм хүмүүсийг дэмжихгүй байх хэрэгтэй. Энэ хүн ханаас олсон нь тодорхойгүй маш их хөрөнгөтөй гэсэн шүү.

zochin

[122.201.23.201]

2017-10-19 10:17:16

Uuriinhuu tolgoi deerh temeeg harahgui bj hunii tolgoi deerhi uvsiig haraad yadgiin chi.uuruu shadar saidad goridoj bsan bolood booj uheh gej bgaan.Enkhtuvshin cham chig hagalan butargagchiig bodvol Uls turch bhaa.Huniig ingej heleheesee icheech.UURUU YOSTOI ZUNUCHIHSUN AMITAN BNA DAA.

Зочин

[122.201.24.77]

2017-10-18 19:21:51

Энхтувшин Улс терийнхээ замналд дугнэлт хийх чадваргуй?! Тиймээс ул терийн нехцел байдалд хувийн тоглолт хийхдээ сайн хун Тиймээс улс терийн ухамсар хуний ес зуй шудрага зарчим гэх унлэмжууд туунд Туйч Алга даа !!! Аюурсайхан шудрага унэнч зарчимтай залуу

Зочин

[202.21.106.169]

2017-10-18 17:09:05

Зөв л хэлсэн байна Энэ залуу үнэнийг шууд нүүрэн дээр нь хэлэх юм аа Ийм хүмүүс ховор шүү Энхтүвшин түгжил манангийн авилгач офшорч газрын панзчидын луйварчдын бүлэглэлийн төлөөлөл болж ерөнхий сайдын сонгуулиар дүнгээ аваа биз дээ Засагт орж ирэх хэрэг байсан юм уу амьдрал чинь ингээд дууслаа хүүгээ татаад хамтдаа авсандаа орлоо доо

zochin

[203.91.112.214]

2017-10-18 14:25:55

Ene odoo bolih heregtei. ooroo harin ahmad huniig ingj helj bgaadaa ichij amidar. ooriinh ni muruuduj bsan gazar Enkchtuvshin guai ochson bololtoi

эбэ

[202.21.117.34]

2017-10-18 13:28:43

Чи бол өөрөө ичиж амьдар дандаа хагалан бутаргасан чамайг УИХ-аас татмаар байна чи бол боловсрол муутай амьтан шүү дээ