etoim.mn
photos/5hrfutl5f7aehk4e4b272fhuqq.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухайгаа өчигдөр олон нийтэд дуулгав.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас "Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.  

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар ч хуульч судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд ч байна" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг эсэргүүцэж байгаа талаараа цахим хуудснаа бичжээ. Тэрбээр "Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна" гэж  твиттертээ жиргэсэн байна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[59.153.115.43]

2018-02-08 16:02:31

Худлаа битгий сүржигнээд бай, Оюунгэрлээ. Цаазын ял нэг талаас хэрэгтэй гэдгийг олон хүн мэдэж байгаа. Худлаа ардчилал, эрх чөлөө гэж хашгирахдаа сайн ажилдээрээ юу ч байхгүй байж битгий тэгж ажилд саад бол,

Зочин

[112.72.12.71]

2017-10-19 18:06:25

Зочин

[112.72.12.71]

2017-10-19 18:06:25

зочин

[112.72.12.75]

2017-10-19 18:06:25

авгай гуай буруу ойлгож юмыг дэгс ярьдагаа боль цаазын ялтай болох нь зөв засарчгүй алуурчид монголын охид бүсгүйчүүдээр тоглож дууслаа охин үртэй хүний зовлон болж бн

Зочин

[203.91.115.36]

2017-10-17 14:00:40

eruuluu ooroo iim l huniig gargasan bna shu de

Монгол

[103.9.90.130]

2017-10-17 13:44:25

Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазлах ял олгох хэрэгтэй байна. Бүгдээрээ дэмжээрэй