Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/232tmp5j2e0juc0hmr45sc8b09.PNG

Өнгөрсөн амралтын өдөр Zolboot Batboldгэх цахим хэрэглэгч нэгэн аймшигт хэргийн талаар өөрийн нүүр номондоо бичсэн нь олон хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Тэгвэл охиныг Хүүхэд хөгжил, хамгааллын газрынхан хамгаалалтандаа авчээ. Мөн хойд аавыг нь цагдаагийн байгууллагынхан баривчлан саатуулсан байна.

Zolboot Batbold энэ тухай анх “Яг одоо би шүүх эмнэлгийн хүлээн авах дээр сууж байна, энд их л юм харлаа. Энэ дундаас хамгийн аймшигтай нь миний урд талын сандал дээр 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай ирсэн. Ээж нь самранд явсан хойгуур хойд эцэг нь хүчиндсэн тухай охин нагац эгчийнхээ нөхөрт хэлсэн байна. Хэрэг болсон газар буюу охины байсан гэрт нагац эгц нь авах гэж ирэхэд хойд эцэг нь архиар шахаж уулгаж хэргээ хаацайлж байхад нагац эгчийнх нь нөхөр ирээд охиноос юу болсон тухай асуухад “Аав согтуу орж ирээд намайг хувцасаа тайл гээд тайлуулсан. Тэгээд б***жгойгоо хийсэн цус гарж өвдөөд би их уйлсан тухай гээд алхаж чадахгүй байхад нь мэдсэн байна.

Ээж нь байхгүй болохоор охины төрсний гэрчилгээ ягаан дэвтэр гэх мэт бичиг баримт бүгд байхгүй, өдрийн хоолоо залгуулдаг болохоор охиныг шүүх эмнэлэгийн төлбөр төлөх боломжгүй гэж ярьж байхыг нь сонслоо.  Арай ч дээ энэ нийгэм яагаад ийм болсон юм бэ, Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг яаж хамгаалах вэ? Шинжилгээ хоол унааны мөнгөнөөс өөрөөр туслаж чадахгүй байгаадаа харамсаад барахгүй нь” хэмээн мэдэгдсэн. Үүний дараа  тэрбээр  “Лантуу дохио” төрийн бус байгууллагынхантай хамт тус охиныг эргэжээ. Тэднийг очиход Хүүхэд хөгжил, хамгааллын газрынхан болон цагдаагийнхан ирчихсэн байсан бөгөөд охиныг архи үнэртүүлсэн хоёр иргэн өөр дээрээ байлгаж байсан тул хамгаалах байранд оруулж, эмчилгээ хийлгэж бусад үйлчилгээгээр хангуулахаар болсон байна. Мөн хойд аав гэгдэх сэжигтэн залууг баривчилсан бөгөөд охины ээж ирж амжаагүй байгаа талаар цагдаагийнхан дуулгажээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх