etoim.mn
photos/7grkdli2uktql0kq2isi78hmbn.jpg

Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.

Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна. 

Г.Дэнзэнгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх