etoim.mn
photos/p1bs7grcaokt2rdmgdf11je8tn1.jpg

Өнөөдөр нэгэн астероид буюу сансрын биет эх дэлхийгээс 42 мянга орчим км зайтай нисэж өнгөрөхөөр байна гэж АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэх судлах төв буюу НАСА агентлаг мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжилжээ.  “2012 TC4” энэ сансрын биет нь эх дэлхий болоод хиймэл дагуулуудад ямар нэгэн аюул учруулахгүй, харин ч астериодоос сэрэмжлүүлэх системүүдийн үйл ажиллагааг шалгах боломж болно гэж НАСА-гийн шинжээчид мэдэгдсэн байна. Судлаачид энэ биетийг анх таван жилийн өмнө олж илрүүлсэн аж. Уг астероид нь 15-30 м өргөнтэй гэнэ. Энэ нь харьцангуй жижиг сансрын биетэд тооцогдож байна. Гэхдээ хэрвээ ийм хэмжээний сансрын чулуулаг биет дэлхийг мөргөвөл аюултай. 2013 онд Оросын төвийн бүс нутгийн Челябинск хотод 20 м өргөнтэй астероид унаж дэлбэрсний улмаас үүссэн хүчтэй долгион нь 5000 орчим байшин барилгын цонхыг хагалж, 1000 гаруй хүнийг гэмтээж бэртээж байсан юм. “2012 TC4”-ийг эх дэлхийн хажуугаар нисэж өнгөрөхийг олон улсын орны эрдэмтэд, одон орон судлаачид ажиглах ажээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх