etoim.mn
photos/dasewqdas.jpg

МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Хурлаараа сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т илгээсэн. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж эрх ашгийн зөрчилтэй эсэхийг нь тогтоолгодог. Ерөнхийлөгч болон АТГ-аас хариу ирсэн тохиолдолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. МАН хуулийн хугацаандаа багтаж, Засгийн газраа байгуулна. МАН бол улстөрийн том хүчний хувьд цаашид улс эрх ашгийн төлөө нэгдээд эдийн засгаа сайжруулаад явна. Тууштай ажиллаад явна. Итгэж болно" гэв.

Ингээд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах уу?

-Ерөнхий сайд дэд сайдтай ажиллах байх гэсэн чиглэл барьж байгаа. 

-Засгийн газрын гишүүдийг дан парламентийн гишүүдээс сонгож байгаа нь мэргэжлийн байлгах гэж үү, эсвэл тогтвортой байлгах гэсэн үүднээс ийм сонголт хийв үү?

-Одоогоор Засгийн газарт ямар нэгэн нэр өгөөгүй байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар. Энэ асуудлыг МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл гээд бүх шатанд тодорхой сайн ярилцсаны үндсэн дээр шийдсэн. Нэлээн нухацтай ярилцсан. Монгол Улсын Засгийн газрыг яаж тогтвортой ажиллуулах уу, хүчтэй байлгах уу гэдгийг ярилцаж байгаад шийдсэн шийдэл.

-Нэр дэвшигчдийг санал болгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

-Засгийн газрын гишүүдийг сонгохдоо нэлээн ярилцсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиролцлоо, нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байна гэж янз бүрээр бичиж байна. Бид ярилцсан. Мөн ард иргэдийн зүгээс ирж байгаа олон шүүмжлэлийг сонсож, ер нь Засгийн газрын гишүүнийг мэдлэг боловсролтой, туршлагатай, салбараа мэддэг салбараа бүрэн дүүрэн аваад явчих чадвартай хүмүүсээ сонгосон.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайдаар томилогдож байгаа юм байна. Тэгэхээр УИХ-ын дэд даргынх нь албан тушаалыг яах вэ. Оронд нь томилох хүнээ сонгосон уу?

-Дараагийн асуудлыг яриагүй байна. Засгийн газрын гишүүдээ томилсны дараа энэ асуудлыг ярих хэрэгтэй.

-Шинэ сайд нар давхар цалин авахгүй гэдгийг сайд нар дэмжиж байгаа юу?

-Анхнаасаа л тийм байсан. Сайд хийж байгаа гишүүн УИХ-ын гишүүнийхээ юм уу, сайдынхаа аль нэгийнх нь л цалинг авдаг байсан. Энэ зарчмаараа аль нэг цалингаа авна.

-Сайд нарыг маргааш томилж амжих уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, АТГ-аас бичиг нь ирж амжвал өнөөдөр томилоход ч бэлэн байна.

Улмаар шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайд нэр дэвшүүлж байгаагаа зарлав.

Б.Чимэг

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.242.243.150]

2017-10-12 15:22:15

Нямкаа хаана байна?