etoim.mn
photos/7pul6e021062s5mii25cve0cd3.jpg

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх юм.

Одоогоор ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар, ГХ-ны сайдад Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайдад Ц.Нямдорж, ЭМ-ийн сайдад Д.Сарангэрэл,  УУХҮ-ийн сайдад Д.Сумъяабазар, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайдад С.Чинзориг, ЭХ-ний сайдад Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайдад Б.Батзориг, БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат нарыг томилохоор нэгдсэн ойлголцолд хүрсэн. Харин  Шадар сайд болон БХБЯ, БХЯ-ны  сайдын томилгоон дээр нэр дэвшүүлэх тохироо бүрдээгүй байсан юм. 

Өчигдөржин хоёр талд хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийнхэн тохироонд хүрчээ. Шадар сайдад Ө.Энхтүвшинг, БХБ-ын сайдад А.Баделханыг, БХ-ын сайдад Н.Энхболдыг  томилуулахаар МАН-ын даргын талаас нэр оруулсан байна. 

Тиймээс  Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын томилгооны асуудлаар шийдвэрээ гаргаж,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барина.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх