etoim.mn
photos/147545494757f1a7e353a91.jpg

Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 12-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын хураангуйг та бүхэнд хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт: "Угтаж хар-Тосч бэлд-Тэсч дав" гэдэгчлэн Эртнээс сэрэмжилж, хариу арга хэмжээг авах зорилгоор зохион байгуулж байгаа “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинари Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болно. Утас: 99007969, 86150069

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Монголбанкнаас санаачлан Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын бага хурал зохион байгуулна.

ХНХЯ

09.00 цагт: “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ХНХЯ-ны хурлын танхимд болно. Утас: 99201103, 99140583

НЗДТГ

09.30 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал Нийслэлийн ЗДТГ-ын "А" танхимд болно. Утас: 99198172

АНКОРЕ ТӨВ

09.30 цагт: "Улаанбаатар" ОУ-ын кино наамдын хүрээнд Олон улсын хамтарсан кино бүтээх болон түгээж буй дэлхийн чиг хандлага, шилдэг туршлага ба боломжуудын талаар Монголын киноны уран бүтээлчдэд танилцуулах зорилгоор “Олон улсын кино наадам ба боломжууд ба олон улсын хамтарсан кино бүтээл ба түгээлт” сэдэвт хэлэлцүүлэг болно.

МУБИС

09.30 цагт: "Дорнодын боловсрол" онол практикийн бага хурал тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдана. Утас: 91119013

БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

09.30 цагт: Монголын сэтгүүлчдийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж буй Япон-Монголын сургалтын эмнэлэгтэй танилцуулах арга хэмжээ болно.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

10.00 цагт: Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 88030304

МҮХАҮТ

10.00 цагт: “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” хэлэлцүүлэг болно.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын III байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Энэ удаа Ургац хураалт, боловсролын мэдээ болон бусад мэдээллийг хүргэх болно.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ

11.00 цагт: Дархан-Уул аймагт эхэлсэн ахмадын орон сууцны санхүүжилт өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаатай холбогдуулан тус орон сууцны санхүүжилтийг Засгийн газраас шаардаж,  дөнгөтэй суулт зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11.00 цагт: Тус дүүргийн 133 дугаар сургуулийн нээлт болно. Хаяг: Баянзүрх дүүргийн 26 хороо. Хүнүү гудамж. 133 сургууль (Дүнжингарав худалдааны төвийн урд ) Утас 86810331

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх