etoim.mn
photos/27bl42lnjcahsfde20vf5oumsh.jpg

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөх дөхөөд байна. Ази тивийн багууд урьдчилсан 3-р шатанд нийт 12 баг шалгарч 2 хэсэгт хуваагдан тоглосон юм. Улмаар хэсгийнхээ эхний 2 байрыг эзэлсэн багууд шууд эрхээ авсан бөгөөд эдгээр нь Иран, БНСУ, Япон, Саудын Арабын багууд байлаа.

Тэгвэл хэсгийн 3-р байр эзэлсэн хоёр баг хоорондоо плейоффын тоглолт хийсэн нь Сири-Австралийн багууд байлаа. Дайн самууны хөлд дарагдсан ч Сирийн баг тамирчид хэсгийн тоглолт бүрээ онцгой сайн хийж байсан нь Австралийн эсрэг ч үргэлжилсэн байна. Эхний тоглолт 10-р сарын 5-нд Малайзын Крубонг хотод болоход багууд 1-1 харьцаатай тэнцээд байсан. Харин өчигдөр хариу тоглолт Австралийн Сидней хотноо болсон байна.

Тоглолтын үндсэн цаг мөн л 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд Сирийн шигшээ багаас 6 дахь минутанд Омар Эль Сомах гоол оруулсан бол Австралийн шигшээ багийн домог Тим Кэхилл 13 дахь минутад тэнцээний гоолыг хийжээ.

Ийнхүү багууд нэмэлт цагт өрсөлдөөнөө үргэлжлүүлэхэд Т.Кэхилл багаа ялалтад хөтөлсөн байна. Тэрбээр тоглолтын 109 дэх минутанд хожлын гоолыг оруулснаар Сирийн шигшээ багийн Дэлхийн аваргад оролцох мөрөөдлийг үгүй хийсэн аж.

Энэ жил 37 настай туршлагатай хагас хамгаалагч Тим Кэхиллийн хувьд ийнхүү шигшээ багийнхаа төлөө 50 дахь гоолоо оруулаад зогсохгүй багийнхаа ДАШТ-д оролцох боломжийг хадгалж үлдлээ. Ногоон тивийн багт одоо нэг л даваа үлдээд байна. Тэд Төв болон Хойд Америк, Карибын орнуудын бүсээс 4-р байраар шалгарсан багтай Дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөх учиртай. Энэхүү тоглолт ирэх 11-р сарын 6,14-ний өдрүүдэд болно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх