etoim.mn
photos/p1bs29q2epdcqk2ctdnbtp8r3.jpg

 Өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймгийн нийт нутгийн 50 хувьд цас оржээ. Цаг уурын ажиглалтын талбайд 0-12 см цасан бүрхүүл тогтсоноос Цагаан-Уул суманд 12 см, Галт суманд 11 см, Шинэ-Идэрт 9 см, Галт суманд 8 см цас оржээ.

Цас орсноос хойш шуураагүй тогтуун дулаан байгаа учраас хайлж эхэлсэн байна. Тус аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд хур тунадас ороогүй хуурайшилттай байсан бол өнгөрсөн хоёр хоногт ихэнх нутгаар цас орсны улмаас хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрсэн түвшин буурсан байна. Мөн энэ 7 хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр дахин цас орох төлөвтэй байгаа ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх