etoim.mn
photos/p1bs2g9oe31456bqp1eiihpn1j6r3.jpg

Энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн шинжтэй 270 орчим дуудлага Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт иржээ. Тус албанаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэдийг баривчилж, энэ хугацаанд албадан сургалтыг долоо хоногт хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг аж. Ингэхдээ хууль эрхзүйн болоод гэр бүлтэйгээ хэрхэн зөв харилцах талаар зөвлөгөө мэдээлэл өгч бичгээр баталгаа аван бүртгэл судалгаа хийж ажилладаг байна.   Мөн тус Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд сум, багийн төв болон ЕБС, түүний дотуур байр, ААН-дэд шинээр батлагдсан “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар сургалт явуулж байна.   Одоогийн байдлаар Хан-Хэнтий Цогцолбор сургууль, дотуур байр, Үндэсний лаборатори 1-р сургууль, дотуур байр, МСҮТ-ийн багш ажилчид, сурагчид, Өлзийт тосгон, Хэрлэн сумын 1, 2 дугаар багийн иргэд  сургалтад хамрагдаад байгаа аж. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх хуулиудаар сургалт хийлгэхийг хүсвэл Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүдтэй холбогдож болох юм.   Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдний асрамж, хамгаалалтад байгаа хүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн нь нөгөө хүнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг Гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг аж. Харин хохирогч гэдэг нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны дарамт, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлдэг байна. Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид аюулгүй байдлын, сэтгэл зүйн, эрх зүйн, эмнэлгийн, халамжийн, хүүхэд хамгааллын, холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Хохирсон иргэд байвал Хүүхдийн тусламжийн утас 108, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 9649-0505, 7011-9949, Харъяа цагдаагийн газар 9856-4447, 7056-102, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 9814-3533дугаарын утсанд хандах боломжтой юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх