etoim.mn
photos/1grf4g4laqs06uq257o5ecmiu2.jpg

Ирэх нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээн эхэлнэ. Тэгвэл тус тэмцээний албаны хүмүүс Серена Уиллиамсыг уг тэмцээнд аваргаа хамгаалах хамгийн өндөр магадлалтай хэмээн үзэж байна. Мельбурн цэнгэлдэхэд болох уг их дуулгын тэмцээний талаар хэвлэлийн бага хурлын үеэр хэд хэдэн зүйлс мөн яригдлаа. Үүнд тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх, нэгдүгээр сарын 15-аас 28-ны хооронд болох зэрэг албан ёсны мэдэгдлүүд багтсан юм.

Серена Уиллиамсын хувьд өнгөрөгч нэгдүгээр сард өөрийн эгч Венус Уиллиамсыг хөл хүнд байхдаа буулган авснаар уг тэмцээнд түрүүлж байсан билээ. Харин саяхан буюу 9 сарын 1-нд охиноо өлгийдөн авсан. Тэмцээн уралдааны тухайд 2018 оноос талбайдаа эргэн ирэх бодолтой байгаа хэмээн мэдэгдээд байгаа юм.

Хэрвээ Мельбурны талбайд тогловол мэдээж хэрэг маш их мөнгө халааслах боломжтой болж байгаа юм. Учир нь уг тэмцээний нийт шагналын сан 55 сая Австрали доллар буюу 42.7 сая ам.доллар болж өсөх сурагтай байна.

Тус их дуулгын тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн Крэйг Тайлигийн мэдээлж буйгаар Серена хэдийнэ бэлтгэлдээ гарсан байж болзошгүй байна. Тайли “Серена эргэн ирнэ. Түүнийг эргэн ирээд бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон их дуулгын түрүүг авсан рекорд амжилтыг шинэчлэх аянгаа үргэлжлүүлэхийг нь талархан угтана” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

Серена одоогоор 23 удаа их дуулгад түрүүлээд байгаа юм. Энэ нь Нээлттэй тэмцээний эрин үед хамгийн олон буюу Стеффи Графынхаас нэгээр илүү байгаа юм. Гэхдээ бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилтыг Австралийн тамирчин Маргарет Курт эзэмшдэг. Тэрбээр 24 удаа их дуулга буюу түүнтэй зэрэглэл адил тэмцээнд түрүүлж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх