etoim.mn
photos/2-42.jpg

Ла Педрера, Барселон

Барселон хотод байрлах энэ байшин нь 1906-1910 онд баригдсан . Архитекторч Антони Гаудигийн бүтээл юм.Тэрээр энэ барилгыг барихаасаа өмнө алдартай архитекторч байгаагүй жирийн нэг архитекторч байжээ. Уг барилгыг ЮНЕСКО 1984 онд дэлхийн өвд бүртгэн авчээ. 

Гэгээн Паулын Сүм, Лондон

Лондон хотын хамгийн гайхалтай барилга бол яахын аргагүй Гэгээн Паулын сүм билээ. Гэгээн Паулын сүмийн архитектурыг Английн архитекторч Сэр Кристофер Врен загварыг гаргасан байна.Уг барилгын ажил XVII-зууны үед эхэлсэн. Дэлхийд хамгийн том дуган гэгддэг  барилга нь 112м өндөртэй.Эхний сүм нь МЭ 604 онд баригдсан байна. Харин XVII- зуунд Кристофер Врен одоогийн байгаа энэ үндсэн барилгын загварыг гаргасан байна. 1668 онд барилгын ажил 40 жил үргэлжилжээ.

 Пизагийн Цамхаг

Европ тивийн хамгийн гайхалтай барилгын нэг бол Италийн Тоскан мужийн  Пиза хотын хазгай  цамхаг.Барилгын суурийг анх 1173 оны 8-р сарын 9 өдөр тавьсан ба түүнээс 10 жилийн дараа нийт 7 давхрынх нь гурвыг буюу 25 метр барьчихаад байх үед цамхаг 10 см хазайлт үүссэнийг илрүүлсэн бөгөөд энэ нь цааш ахих тусам улам бүр тодорхой болсон байна. Барилгыг барьж байх явцад хэт зөөлөн газрын гадаргууг тооцоолж чадаагүйгээс ийнхүү барилга бүхэлдээ хазайсан. Барилга 300 жилийн турш үргэлжилсэн бөгөөд хонхот цамхаг нь италийн роман хийцийн барилга античный /эртний/ сонгодог уран барилгын элементийг тулсан байдаг.Цамхаг нь дэргэдээ орших сүмийн цогцолборт  зориулсан хонхот цамхаг юм .

Гэгээн Базилын Сүм,  Москва

Кремлийн хаалганы хажууд байрлах энэ Оросыг таних тэмдэг болсон гайхалтай бүтээл бол Гэгээн Базилын сүм. Уг сүм 1554 -1561 онуудын хооронд баригдсан бөгөөд XIX-зууны бүтээл юм . ОХУ-ын архитектур болон Европын урлагыг хослуулан баригдсан.Энэ  барилгад IV Иваныг хаан ширээнд залах ёслол болж байжээ.

Спейс Нийдл, Сиатл

1962 оны дэлхийн үзэсгэлэн яармагт зориулан барьсан уг барилга нь 184м өндөр хамгийн нарийн  хэсэгтээ 42м юм.  Мөн хамгийн гайхалтай нь  9,1 магнитудын газар хөдлөлтөнд тэсэж үлдснээрээ алдартай.архитекторын хэв загвартай барилга юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх