etoim.mn
photos/p1bru26s4ppc719s414b1s534hb1.jpg

Говь-Алтай аймгийн БОАЖГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Есөнбулаг сумын ЗДТГ-тай хамтран энэ намрын мод тарих ажлыг хоёр үе шаттай зохион байгуулж эхэллээ.

Эхний ээлжинд аймгийн төвд шинээр баригдаж байгаа “Солонго” хорооллын салхин талд буюу хойд хэсэгт нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор улиас 500 ш, сөөг 5000 ш, нөхөн тарилтаар 1500 гаруй модыг тарилаа.

Усалгааны асуудлыг шийдэж улсын төсвийн хөрөнгөөр худаг гаргасан бөгөөд ирэх хавраас дуслаар услах боломжийг бүрдүүлж байна.  

Өнгөрсөн жилийн тарьсан модны ургалт 84 хувьтай байгаа аж. Одоо энэ сарын арван дөрвөнд 4200 гаруй мод суулгахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх