etoim.mn
photos/p1brv9t9qb1hg0a3ot67109v1v1.jpg

Өнгөрсөн шөнө түр хаасан авто зам дээр орсон их хэмжээний цасыг “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниуд яаралтай цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хөдөлгөөнийг нээлээ гэж албаны хүмүүс мэдээлэв. Өчигдөр их хэмжээний цас орч зарим зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уулын, Дархан-Уул Сэлэнгийн авто зам, замын байгууламжийг өчигдрийн 20:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн шөнө “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниуд зам дагуу тогтсон цасыг цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл аюулгүй боломж бүрджээ. Дашрамд дурдахад, цас орж, шуурга шуурснаас Улаанбаатар-Дархан чиглэлийн A0401 авто замд 2-3cm мөсөн бүрхүүл тогтож 1000 гаруй иргэн хаагдсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх