etoim.mn
photos/p1brvfkop91jsi15mm1s8c10ir12v41.jpg

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд улс, аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээд хэдэн сургууль, цэцэрлэг, соёл, спортын төвүүд ашиглалтад орсон байна.

Тухайлбал Шаамар суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Мандал суманд 640 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байр, Мандалд сумын Түнхэл тосгонд 780.0 сая төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга, Сүхбаатар суманд 150 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Энд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 төсөл хөтөлбөр, аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн 55  гаруй сая төгрөгийн хандив тусламжаар сургалтын байгууллагуудын урсгал засвар, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийсэн байна. Эдгээр нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалтын таатай орчныг бүрдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулахад үр дүнгээ өгчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх