etoim.mn
photos/taj_mahal_india_hdr-1920x1080.jpg

  Энэтхэгийн бэлгэ тэмдэгийн нэг нь Таж Махал  нь  Агра хотод орших бунхан бөгөөд 1526-1858 онд  Их Моголын эзэнт гүрний  тав дахь хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд-ын гэгээн дурсгалд зориулан бариулжээ.Мумтаз Махал хатан  нь 1631 онд 39 настайдаа 14 дэх хүүхдээ төрүүлээд тэнгэрт халисан. Шах Жахан  хаан үзэгслэнтэй  хатад олон байсан ч  залуу хатан Мумтаз Махалд чин сэтгэлээсээ  хайртай байсан учир бусад хатдаа үл тоодог байсан гэлцдэг. Мумтаз Махал хатан нь аян дайнд дагаж яваад амиа алдаж Шах Жахан хаан туйлын ихээр уй гашуудаж хэдхэн сарын дотор үс, сахал нь цайж, хатныхаа шарилын өмнө “Чамайгаа мөнхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ” хэмээн андгай өргөжээ.

 Мумтаз Махал хатныг насан эцэслэснээс хойш нэг жилийн дараа буюу 1632 онд барилгын ажил эхэлж, 20 мянга гаруй дархчин, урчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд гол мавзолейн ажил дуусч, харин таван жилийн дараа 1653 онд цагаан гантиг чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм . Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан байна.

1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Исламын урлагийн шигтгээ болсон Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 2007 онд дэлхийн 7 гайхамшигийг шинэчлэн батлах үед Таж Махал багтжээ.

Мөн  Таж Махал өглөө ягаан туяатай, орой сүүн цагаан өнгөтэй,  үдэш  саран туяарахад алтан шаргал өнгөөр гэрэлтдэг нь эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж буй хэрэг хэмээн эрдэмтэд тайлбарладаг.

 

Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн түүхэн дурсгалт зүйл юм. Энэтхэг улсын Агра хотод  орших Таж Махал нь дэлхийгээр аялагчдыг жил ирэх тусам татдаг гайхамшигтай бүтээл билээ. 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

hg

[202.72.245.165]

2017-10-07 16:20:23

tegeed uran barilgachiniiha nudiig soholdog chini bas hair setgeliin yos uu?