Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1476411676_1jjjuc10rh6b136q64h3v7uei7.jpg

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол" нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 5-нд буюу өчигдөр өдөр нийтийн тээвэр болон гудамж талбайгаар явж халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 5-аас 8 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

Эдгээр этгээд нь 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь нотлогдсон тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна.

Мөн шинэчлэн батлагдсан зөрчлийн тухай хуулиар гэмт этгээдийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 300,000 төгрөгд хүрэхгүй бол албадан сургалтад хамруулан 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

hg

[202.72.245.165]

2017-10-07 16:37:10

huruug ni tairaach