etoim.mn
photos/7v6b3e32q350orotdio4dg2eed.jpg

Багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн. Тодруулбал өчигдөр багш нарын баярыг тохиолдуулан “Багш багшдаа тусалъя” нэгдлээс анхдугаар “Онц их хурал”-ыг зохион байгуулж, дээрх шийдэлд хүрснээ танилцуулжээ. Наймдугаар сарын 30-ны өдөр нийслэл хотын хэмжээнд 13 мянга гаруй багш, хөдөө орон нутгуудад 15 мянга гаруй багш өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж жагсаал хийсэн. Засгийн газарт хоёр ч удаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж хариуг аван цаашид тэмцлийн хэлбэрт шилжихээ удаа дараа мэдэгдэн үйл ажиллагааг явуулсан. Мөн өнгөрөгч сарын 21, 26-ны өдрүүдэд улс орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн байна.

Тэгвэл эмч нар хугацаагүй ажил хаяна хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр  Эрүүл мэндийн салбарт үүсээд буй асуудлын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас өчигдөр 21 аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж, жагсаал хийсэн. Гэвч үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж буй аж. Эрүүл мэндийн сайдыг ажилд нь үлдээхийг хүссэн мэтээр улстөржүүлэн тэдний тэмцлийг буруугаар тайлбарласан учраас орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна хэмээн мэдэгдлээ.

Өчигдрийн УИХ-ын чуулганаар эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн ч эмч нар цалинг 30 хувь бус 50 хувиас доошгүйгээр нэмэх ёстой хэмээнтэд үзэж байгаа аж.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[89.204.139.201]

2017-10-07 08:11:23

Mongol hel meddeggui hun bichij. Buun aldaa. Gadaad hun bichsen bololtoi.