etoim.mn
photos/p1brmvi64o1nsmu2l1v519j9131f1.jpg

Мал аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар зах зээлээс нэмэлт орлого олох боломжийг малчдад олгох зорилго бүхий төсөл Дундговь аймгийн гурван суманд үргэлжлэн хэрэгжих гэж байна. Энэ бол Их Британийн Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төсөл юм. Өнгөрсөн онд энэ төсөл Дундговь аймгийн Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт суманд хэрэгжиж, сум тус бүрт 10 малчин бүлэг үүсгэн бизнес эхлүүлсэн. Тухайлбал, Луус сумын малчид арьс шир элдэж боловсруулах, Дэлгэрцогт сумын малчид сүү, цагаан идээ, Сайнцагаан сумын малчид малын дайвар бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнестэй болоод байгаа юм. Үүндээ 4.4 сая төгрөгийн дэмжлэгийг дээрхи төслөөс авчээ. Энэ төсөл 2017 онд үргэлжилж, Адаацаг, Өндөршил, Гурвансайхан сумын малчдыг оролцуулан хэрэгжихээр болсон байна. Эдгээр суманд ямар бизнес хийвэл малчид нэмэлт орлогын эх үүсвэртэй болж чадах вэ гэдгийг зах зээлийн түргэвчилсэн судалгаагаар гаргаж, үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр нь сум тус бүрээс 3 малчныг сургалтад хамруулсан.Сургалтад хамрагдсан малчид сумандаа бүлгээ үүсгэнэ. Өнгөрсөн жилийнх шиг бүлэг тус бүрт 4.4 сая төгрөгийг тоног төхөөрөмж болон бизнесээ эхлэх гарааны санхүүжилт болгон өгөх юм гэж аймгийн Улаан загалмай хорооны дарга Д. Сампил хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх