etoim.mn
photos/77ju2t2qdc6asihkas0b4dgie.jpg

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Багш нарын цалин нэмэхгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч сүүлийн үед эмч нар цалингаа нэмүүлэх тал дээр дуугараад эхэллээ. Тэгвэл тэтгэвэр нэмэх үү.

Мөн АН-ын таван яам нэмэх саналыг гаргасан байна. Уг нь бид хэмнэлтийн горимд ажиллаж байгаа биздээ” гэсэн асуултад  У.Хүрэлсүх “Би багшийн зовлонг сайн мэддэг. Манай эхнэр багш хүн. Манай гэр бүл багшийн цалингаар ажиллаж байсан үе бий.  Тиймээс багш эмч нарын цалинг цаашид анхаарах ёстой гэж бодож байна. Гэхдээ 2018 онд цалин нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Харин  2019 шат дараатайгаар нэмэгдүүлэх нь зөв. ОУВС-тай тохиролцсон тохиролцоо байгааг санах хэрэгтэй. 2018 оны төсөвтэй танилцаж байна. Аль болох багш эмч нарын цалинг бодлогыг баримтална. 

Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. АН-аас яамдыг тоог нэмэх санал ирсэн. Судлаж үзнэ. Өмнө нь хэлсэн сандал ширээ сольж наашаа цаашаа гүйлгэхгүй гэж. Харин ажлаа хийж чалахгүй төрийн албан хаагчдын толгойг илэхгүй” гэлээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх