Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/150701390359d3350fce1ab.jpg

Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолтоо наран ургах нутаг Сүхбаатар аймгаас эхэлж байсан бол тоглолтынхон буухиа үргэлжилж, энэ сарын 9-25-ны өдрүүдэд Ховд аймгийн сумдаар тоглохоор болсон байна.

Тодруулбал, энэ сарын 9-нд Дарви, 10-нд Чандмань, 11-нд Дөргөн, 12-нд Мянгад, 13-нд Буянт, 14-нд Эрдэнэбүрэн, 15-нд, Ховд сум 16-нд Манхан, 17-нд Зэрэг, 18-нд Цэцэг, 19-нд Алтай, 20-нд Үенч, 21-нд Булган, 22-нд Мөст, 23-нд Мөнххайран, 24-нд дуут, 25-нд Ховд аймгийн төвд тоглохоор болжээ. 

Тэрбээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Монголд төрсөн минь учиртай” тоглолтоо хийж сонсогч олон түмнээ баясгасан билээ. Эвлэг зөөлөн, уянгалаг хоолойгоороо ард түмнээ аргаддаг тэрээр тоглолтынхоо туршид 26 дууг амьдаар дуулж сонсогч түмнээ байтугай мэргэжлийн дуучдаа  гайхшруулж чадсан юм. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх