etoim.mn
photos/p1brg31ntv1tgu19tf14njfj2sp11.jpg

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны сургууль, цэцэрлэгүүд нэн тулгамдаад байсан бохирыг татан зайлуулах асуудлаа шийдвэрлэсэн байна.

Тус тосгоны хувьд сургууль, цэцэрлэгүүд бохироо татан зайлуулах төхөөрөмжгүйн улмаас хүйтэн сэрүүний улиралд бага насны хүүхдүүд гадна 00-д бие засахад ихээхэн хүндрэлтэй, хүүхдүүд даарах, өвчин тусах эрсдэл ихтэй байжээ. Олон жил энэхүү тулгамдаад байсан асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд санал хүсэлтээ өгч, тосгоны захирагч, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар бичиг цаасны ажлыг явуулсаар байсан гэнэ. Энэ намар уг асуудлыг Мандал сумын удирдлагууд шийдвэрлэж, сумын өөрийн нөөц хөрөнгөөр бохир соруулах машиныг авч тосгоны захирагчид гардуулан өгчээ. Ингэснээр хүйтэн сэрүүний улиралд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гадна 00-д бие засах хүндрэл арилж, хүүхдүүдийн ая тухтай амьдрах, суралцах нөхцөл бүрдсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх