etoim.mn
photos/602d74aa49a46a46caec3935db65e4ae.jpg

Монголын морин спорт залуу уяачдын холбооны 1 жилийн ойн чуулганаар 2016-2017 онд  хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэх, 2017-2018 онд хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулах, Хурдан морины уралдаанч хүүхдийг сургаж чадавхжуулах гарын авлага гаргах, салбар холбоодуудын уламжлал болгон зохион байгуулах наадам уралдааныг хэлэлцэн батлах юм байна.

Монголын морин спорт залуу уяачдын холбооны /ММСЗУХ/ 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас:

  • Залуу малчдаа дэмжих аяныг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулсан.
  • ММСЗУХ-ны салбар холбоог 21 аймагт байгуулсан бөгөөд 2000 гаруй гишүүн, 338 тэргүүлэгч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон холбоо болсон.
  • Үндэсний их баяр наадмын хурдан морины комисс, Засагт Ханы хурд-2017 хаврын бүсийн уралдаан, Зүүн бүсийн хурд, Их мандал-5 говийн бүсийн уралдаануудын зохион байгуулах комисст орж ажилласан.
  • ММСЗУХ-ны Салбар холбоодууд аймаг, сумын тогтоолтой томоохон уралдаануудыг зохион байгуулсан.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах хэрэгсэл, мөн мөнгөн хандив өгсөн зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

ММСЗУХ-ны Бага чуулганы гишүүнд  21 аймгийн Салбар холбоодын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор багтдаг юм байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[27.123.214.92]

2017-10-03 15:43:38