etoim.mn
photos/PtHHNbDZJTyf22049918_466217663734782_6505146778800934089_n.jpg

Энэ сарын 21-ны өдөр замын цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчил гаргагч Ц.Баярцогтод авсан  эрх бүхий албан хаагч буюу цагдаагийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн.  Учир нь эрх бүхий  албан хаагч буюу цагдаа нь Зөрчлийн тухай хуульд зааснаар  хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэхдээ  зөрчлийн баримтуудыг хавсаргаагүй,  прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай  баримтгүй, торгууль төлсөн баримт хэрэгт авагдаагүй юм байна.  Ийм зөрчил илэрсэн учраас нотлох баримт дутуу  байсан тул прокуророос танхайрсан зөрчлөөр хэргийг шийлвэрлүүлэх хүсэлтийг  шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна.  Энэ нь  зөрчил гаргасан этгээд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдгийг шийдвэрлэсэн байна.   

Шүүхийн энэхүү шийдвэрийг  прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцмийн шийдвэр болно.  

Харин  зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагд хэвээр үлдэж байгаа юм.  

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх