etoim.mn
photos/150700080959d301e95c160.jpg

АНУ-ын Индиана мужид монгол охиныг 10 гаруй жилийн турш хорьж байсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлыг ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар хамтран судалж байсан. Тодруулбал, Вашингтон хот дахь Элчин сайдын яамтай холбогдон хүүхдийн асуудлыг тодруулахаар ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл АНУ-аас албан тоот явуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Уг тоотод "Гэрийн хорионд хоригдож байсан охин монгол охин биш болох нь тогтоогдлоо" гэх утгатай мэдэгдэл хүргүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоригдож байсан охид нь хятад болон өвөрмонголын охин байсан аж. Хэргийг АНУ-ын цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Уг охиныг монгол охин мөн эсэх нь эргэлзээтэй байх үеэр манай сайт Гадаадын иргэн харьяатын газрын Харьяатын газрын дарга Б.Хатантуулаас тодруулж байсан юм. Уг тодруулгыг хүргэж байна.

-Монгол хүүхэд Америкт гэрийн хорионд орж, хоол тэжээлийн дутагдалд орсон байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Үрчлэлт, иргэний харьяалал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хувьд танайх энэ мэдээлэлд  ямар тайлбар өгөх вэ?

-Уг мэдээлэл бодитой эсэх, гэрийн хорионд байсан гэх охин Монгол Улсын харьяат иргэн мөн эсэх зэргийг тодруулахаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамдууд руу хандаж АНУ-ын холбогдох байгууллагуудаас албан ёсоор мэдээлэл авахуулахаар шуурхай ажиллаж байна. Иймд бид яг одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

2001 оноос хойш Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлж эхэлсэн байгаа. АНУ-д үрчлэгдсэн бүх хүүхдийн мэдээлэл болоод үрчилж авсан эцэг эх, асран хамгаалагчийн мэдээлэл манайд байдаг. Дээрх мэдээлэлд нэр дурьдагдаад буй АНУ-ын Мэйри Хэллэр гэх иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилж авсан бүртгэл уг мэдээллийн санд байхгүй.  

-Үрчлэлтийн дараа ямар хяналтыг тавьдаг вэ?

-Үрчлэгч эцэг, эхтэй биечлэн уулзаж, “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвецийн дагуу 2 буюу 3 талт гэрээг манай байгууллагатай байгуулдаг. Тус гэрээнд үрчлэгч эцэг эх хүүхдийг хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй, хүүхэдтэй хэрцгий харьцахгүй байх, уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгадаг. Түүнчлэн үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн хэвийн өсч бойжиж байгаа талаархи мэдээллийг өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт жил бүр мэдээлж байх, хүүхдийн өсч бойжиж буй фото зураг, дүрс бичлэг, зэргийг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам манай байгууллагад ирүүлдэг. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн аж байдалтай газар дээр нь танилцах ажлыг зохион байгуулдаг" гэлээ.

Харин тус сайтад мэдээлснээр “15 настай Монгол охин тун туниа муутай, туранхай. Гэрээс гарч үзэлгүй 10-аад жил болчихсон. Тэднийг хорьж байсан Мэри Хеллер гэгчийн бие нь муудан эмнэлгийн түргэн тусламж дуудаж, эмч нар гэрт нь ирэхэд хүнтэй мэндэлж ч мэдэхгүй, туранхай хоёр охин бохир заваан, тааруухан орчинд байсан тул цагдаад мэдэгдэж энэ хэрэг олны анхаарлын төвд орсон” гэжээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх