Өчигдөр нийслэлийн хэмжээнд иргэд, байгууллагаас Нийт 1939 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 234, зөрчлийн 1315, согтуугийн 81, зам тээврийн ослын 390, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгджээ.
Тухайлбал өчигдөр мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Паб-д хүмүүс мөрийтэй тоглож байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороонд суух 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.