Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6hagsntarad4b3svblc103it7.jpg

Формула 1 ДАШТ-ий энэ улирлын 15 дахь уралдаан Малайзын Сепанг авто тойруулгад болж өндөрлөлөө. Бямба гарагт болсон байрлал тогтоох уралдаанд ДАШТ-ийг тэргүүлэгч Их Британийн Льюис Хамилтон ялалт байгуулсан бол араас нь Феррари багийн Кими Райконен орж, хоёр тамирчин эхний эгнээнээс уралдааныг эхлүүлэх болсон юм. Харин байрлал тогтоох гараанд Феррари багийн шилдэг тамирчин Себастиан Феттель азгүйтэж  эхний шатнаас хасагдсан билээ. Улмаар тэрбээр үндсэн уралдааныг хамгийн сүүлийн байрнаас эхлүүлсэн юм.

Гэхдээ үндсэн уралдаанд байдал багагүй өөрчлөгдсөн. Хамгийн сайн дайралт хийж чадсан баг нь Рэд булл байсан бөгөөд тус багийн хослол хамтдаа шагналын тавцанд гарсан байна. Ялангуяа Нидерландын залуу авьяастан Макс Ферстаппен тун сайн уралдааныг хийж, Дэлхийн аварга Льюис Хамилтоныг ардаа хийж чадсанаар энэ улирлын эхний ялалтаа Малайзаас авчээ. Тэрбээр 5.5км урттай Сепанг авто тойргуулгыг 56 удаа (310.4км) тойрохдоо 1 цаг 30 минут 1.2 секундын амжилтыг үзүүлсэн байна. Дээд ангиллаас 2 дахь түрүүгээ авч чадсан 20 настай Нидерланд залуугийн хувьд өнгөрсөн жил Испанийн гранприд ялалт байгуулж, шуугиан тарьж байсан удаатай.

Дэд байрыг эзэлсэн Л.Хамилтон түүнээс 12.7 секундээр хоцорсон нь хэр хол зөрүүтэй байсныг гэрчилнэ. Тэгвэл уралдааны 3-р байранд мөн л Рэд булл багийн Австрали нисгэгч Даниель Риккардо орж шагналын тавцан дээр гарчээ.

Энэ өдөр тэргүүлэгчдийн араас хамгийн хүчтэй дайралт хийсэн тамирчин нь Себастиан Феттель байлаа. Байрлал тогтоох уралдаан азгүйтсэн ч тэрбээр сүүлийн байрнаас онцгой сайн хөөж уралдсан юм. Улмаар 4-р байранд орж чадсанаар Малайзаас 12 оноо авсан юм. Ингэхдээ тэрбээр 41 дэх тойрогт 1 минут 34.08 секундын амжилтыг гаргаж Сепанг авто тойруулгыг дээд амжилтыг тогтоосон байна.

Үндсэн 20 нисгэгчээс 2 нь уралдаанаа эрт дуусгасан юм. Тэдний нэг нь Феррари багийн Кими Райконен байсан бөгөөд уралдаан эхлэх үед түүний цахилгаан моторт гэмтэл гарч, нэг ч тойрог хийж чадаагүй юм. Тэгвэл нөгөөх нь Торо Россо багийн Карлос Сайнз Жуниор байлаа. 29 дэх тойрогт түүний машины хөдөлгүүрт асуудал гарч мөн замаас гарчээ.

Ийнхүү Малайзын гранпригийн үр дүн гарсны дараа ДАШТ-ийг Льюис Хамилтон тэргүүлсэн хэвээр үлдлээ. Мерседес багийн Британи нисгэгчийн хувьд 281 оноотой байгаа бол араас нь Себастиан Феттель 247, Валттери Боттас 222 оноотой тус тус жагсаж байна.

Харин зохион бүтээгчдийн цомын хүснэгтийг Германы Мерседес баг 503 оноотой тэргүүлсээр байна. Дараагийн гранпри энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Японы Сузука авто тойруулгад болно.   

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх