"Лантуун дохио" ТББ-ын "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төв хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд удаагүй байсан тус төвд нэгэн этгээд гар тавиад зугтаажээ. Энэ талаар "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудаснаа "Залуусын сайхан арга хэмжээнд очин “Ид шидийн орон”-хоо талаар сайхан яриа хийгээд гарч ирэх хооронд манай хүүхдийн төвд гал тавьж, хорлон сүйтгэх халдлага явуулжээ. Ядаж хүүхдийн юмыг зүгээр орхиж болоогүй юм байх даа. Яаралтай гэрээлэн ажиллах хамгаалалтын алба хайж байна. Азаар хурдан зогсоож нэг сандлаас илүү хохирол амсаагүй болно. Цагдаад мэдэгдэн шалгаж эхлээд байна" хэмээн бичсэн байна.