etoim.mn
photos/p1br69e49rvcu1pis10svhftkdi1.jpg

Ирэх амралтын өдрүүдэд Бугат сумын нутагт болох 18 дахь удаагийн "Бүргэдийн баяр" арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бугат сумын Саят толгой хэмээх газар болох юм.

Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үйл ажиллагаанд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцох аж. 

Албаны хүний өгсөн мэдээллээр энэ удаагийн Бүргэдийн баярт 750 гаруй гадаадын жуулчин оролцохоор онгоцны тийз захиалсан байна. 

 

Үйл ажиллагаа Цаг 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 Баярын нээлтийн үйл ажиллагаа 10:00-11:00 2 Бүргэдчний хувцас, бүргэд болон морины тоног хэрэгсэл шалгаруулах 11:00-12:00 3 "Бүргэдчин" номын нээлт 12:00-13:00 4 Тэмээн уралдаан 12:00-13:00 5 Үдийн завсарлагаа 13:00-14:00 6 Бүргэдчид бүргэдээ дасгасан байдлыг шалгаруулан дүгнэх 14:00-17:00 7 "Теңге ілу" /мөнгө шүүрэх/ тэмцээн 17:00-18:00 8 Жамбы ату /морьт харваа/ 14:00-17:00 8 Урианхай сурын харваа 14:00-17:00 9 Баярын концерт /Аймгийн Хөгжимт Драмын Театрт/ 18:00-20:00, 20:00-21:00 10 дугаар сарын 1-ний өдөр 10 Бүргэдчид бүргэдээ сургасан байдлыг /шырға тарту/ шалгаруулан дүгнэх 10:00-13:00 11 Үдийн завсарлагаа 13:00-14:00 12 Шилдэг хос шалгаруулах тэмцээн 14:00-16:00 13 "Қыз қуар" тоглоомын үзүүлбэр 14:00-16:00 14 "Көкбар" /тулам булаах/ тэмцээн 14:00-16:00 15 Хаалтын ажиллагаа 16:00-17:00

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх