etoim.mn
photos/p1br41n0871a5527hr9d1t1l85q3.jpg

 Булган аймагт ган гачиг, мөндөрт нэрвэгдэсний улмаас 10,3 мянга га талбайн ургац алдсан гэж мэргэжлийн байгууллага тогтоож, үүнээс 779,6 га талбайн ургацыг малын тэжээлд зориулан бэлтгэхээр  болсон юм. Харин зуны сүүл, намрын эхэн сард нар, хур тэгширч газрын гарц сайжирч, үр тариа ургаж эхэлсэн аж.

Нэгэнт хэнзэрсэн тариа ургац өгөхгүй учир малын тэжээлд зориулан бэлтгэж байна. Хутаг-Өндөр, Тэшиг суманд болц нь гүйцээгүй үр тариаг малын тэжээл болгон нэг га талбайг 1,0-1,5 сая төгрөгөөр үнэлэн тариаг нь хадуулах, эсвэл хадаж бэлтгэсэн тарианы талыг өгөх зэргээр малчид, тариаланчид хоорондоо тохиролцон зах зээлд борлуулах ажил хийж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын орон нутагт ажилласан ажлын хэсэг мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх