etoim.mn
photos/56.jpg

Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ онд 1333 га-д тариалалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 724 га-гаас 2721 тн ургац хурааж аваад байна. Ургац хураалтын явц 55 хувьтай байгаа ажээ.

Энэ зуны тухайд гантай байсан нь ургацын байдалд муугаар нөлөөллөө. Жаргалан сумын Тээлийн услалтын систем 100 га-гаас ногоон тэжээл хураадаг байсан бол өнөө жил 8 га-гаас 15 тн ногоон тэжээл хураажээ. Одоогоор үр тариа 163 га-гаас 244 тн, төмс 78 га-гаас 535 тн, хүнсний ногоо 69 га-гаас 400 тн, ногоон тэжээл 385 га-гаас 1462 тн-ыг хурааж аваад байна. Есөнбулаг, Шарга сумд өмнөх жилүүдээс илүү их хэмжээгээр ургац хураагаад байна хэмээн аймгийн ХХААГ-ын ерөнхий агрономич Д.Гайтав мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх