etoim.mn
photos/3p9v61sovf3iutdgfqop7u31to.jpg

Гадаадын иргэн, харьяатын газрынхан Монголд хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргажээ.  Уг иргэн Монгол Улсад байх визийн хугацаагаа 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлж, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан байна. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг.Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг аж.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.106.139]

2017-09-28 07:14:11

17 жил болсон гэж сүртэй мэдээлэл хийх юм. Гадаадын иргэн харьяатын алба байгуулагдаад хэдэн жил болж байна. Хуурам бичиг баримтыг жил бүр л шалган үзэж зөвшөөрөлөө өгдөг биз дээ. Өөрөө өөрсдийнхөө ажилд муу дүн тавьчихаад хариуцлагаа хэнд тохох гээд байгаа юм бол доо. Үе үеийн дарга нар нь одоо хүртэл ажлаа л хийж байгаа биз дээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын адил юм болж дээ. төрийн ажил ингэж л явж байна даа Шинэ ерөнхий сайд , хууль зүйн сайд нь энэ асуудал дээр анхаарч удирдлагуудыг нь байх эсэхийг ярих хэрэгтэй юм байна. Ажил хийсэн дүр эсгээд амиа хорлохын адил юм болж дээ.

Шударга

[202.21.112.226]

2017-09-27 19:23:36

sudlaach

[122.201.23.158]

2017-09-27 17:22:51

Аль ч улсад байдаг л явдал байна.

буруугүй

[103.9.90.130]

2017-09-27 17:12:32

17 жил байлгасан бурууттан хэн бэ?