Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/40gc2a82jghpd4tiv24uaae2p9.jpg

Нийслэлийн цагдаагийн газраас Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн дагуу гудамж, талбайд наасан “Саун, массаж” зарлалын цаана биеэ үнэлэлт байж болзошгүй хэмээн хяналт, шалгалтыг хийжээ.

Есдүгээр сарын 6-наас эхэлсэн энэ шалгалтаар саун, массаж нэрээр биеэ үнэлж байсан найман иргэнийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн гудамж, талбайд наасан 776 зарын дагуу 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон,

16 иргэнээс дахин ийм төрлийн зар тавихгүй гэсэн баталгааг авч

5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн

8 иргэнийг хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгосон байна.

Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй газруудыг хуульд зааснаар сурталчилсан хаяг зар, сурталчилгаа тавихгүй байх шаардлага хүргүүлжээ.

Зарлал, сурталчилгааны хуудас  наадагтай холбоотойгоор энэ оны эхний гурван сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийж байсан. Ингэхэд 8000 гаруй зар, хуудсыг хурааж, тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх