Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1ov0fjtferptiv1g6n09roqlo.jpg

Орон нутгийн замд өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум Далайн гол гэдэг газар Улаанбаатар-Дундговь чиглэлийн 168 км-ын шонгийн хажууд засмал дээр Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 46 настай эрэгтэй Б жолоочтой “Hyundai-Prontier” автомашин, Сүхбаатар дүүргийн 13-р хороонд суух 50 настай эрэгтэй У жолоочтой “Toyita Prius-20” автомашинтай мөргөлдөж, “Toyota Prius-20” автомашины зорчигч Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 45 настай эмэгтэй Н нас барсан хэргийг шалгаж байна.

Мөн Өмнөговь аймгийн “Ханбогд”  сум нүүрс тээвэрлэлтийн замын 160 дахь км-т Увс аймаг ховд сумын харъяат 26 настай эрэгтэй Г “Nortbenz” автомашин жолоодож яваад “Nortbenz” автомашины араас мөргөж  нас барсан хэргийг шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх