etoim.mn
photos/5ateardqjq51k94iprqfocv1rv.png

Авто эргүүлийн алба хаагчид хулгайлах гэмт хэргүүдийг шуурхай илрүүснийг шалгаж байна. Тухайлбал, 

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, РС тоглоомын газарт тоглож байсан М-ийн гар утас, бэлэн мөнгийг тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух Т хулгайлсан,

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, М-ыг бааранд үйлчлүүлж байхад үед гар цүнхтэй “Samsung note-3”, “Nokia” гар утас, гоо сайхны хэрэгслийг Увс аймгийн Хяргас сумын харьяат С хулгайлсан,

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Г-ийн амбаарт байсан эд зүйлийг тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух Б хулгайлсан,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б-г бааранд үйлчлүүлж байхад бэлэн мөнгөтэй түрүүвчийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай А хулгайлсан үйлдлүүдийг авто эргүүлийн алба хаагчид шуурхай илрүүлэн, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас болон харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандахыг зөвлөж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Шударга

[202.21.112.226]

2017-09-25 16:37:24

Хулгай илрүүлж байгаа нь сайн байна. Энэ бол жижиг хулгай байна. Зохион байгуулалттай бүлэг хулгай айл ухаад хамаг үнэтэй цайтай эд зүйлийг нь аваад явж байхад зуслангаас хот руу ордог хэсгүүд дээр сайн камер хариуцлагатай ажилдаа үнэнч цагдаа нарыг ажиллуулж байх нь зүйтэй юм. Зуслангийн хулгай гаарч олон арван айл эд зүйлээ алдаж байхад илрүүлэн шийдвэрлэж буй хэрэг нь бага байна. Хорооны цагдаа хороогоо мэдэх ээ байж ээ.Эрүүгийн төлөөлөгч нь Гүйцэтгэх ажил эрхлэхгүй болохоор яаж хэрэг илрэх вэ. Харин хулгайч нар цагдаагаасаа илүү бүлэг зохион байгуулалтад орж техник, холбоо бүх юм нь сайжирсан юм биш үү. Хулгай ч нарын хэрэг илэрсэн үед шийтгэл нь гарын арван хурууг таслан авч байх нь зүйтэй байх