etoim.mn
photos/5j8146c57butgetvf3a7mn83d8.jpg

Баянгол дүүргийн есдүгээр хорооны зургадугаар гудамжны үзүүрт үл таних хүн хутгалсан гэх дуудлага цагдаагийн хэсэгт  иржээ.

Мөн тэр шөнийн 04:50 цагт 13 дугаар хороонд иргэн Э-г  гэртээ харихаар явж байхад нь үл таних гурван эр зодож гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна. Дээрх хэргийн мөрөөр  Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат 113 чиглэлийн алба хаагч дэслэгч З.Тэмүүжин ахлах ахлагч Т.Ууганбаяр нар шуурхай эрэн сурвалжлан гэмт этгээдүүдийг олж тогтоосон байна.

Дээрхи хэргийг үйлдсэн гурван этгээд нь өмнө нь хорих ял эдлээд тэнсэн суллагдсан байжээ. Тэднийг  тус цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх