etoim.mn
photos/36r20akqucthegp2hg47q27lr3.jpg

Ховд голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Цэргүүд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон 123 дугаар ангийн захирагч С.Түвшинбаяр нарын тушаалаар өвлийн хадлан бэлтгэх гэж яваад өнгөрсөн сарын 27-нд осолдсон байдаг. Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай/ нар өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гол гатлахдаа гарам хайж яваад нэг цэрэг нь осолджээ. Харин түүнийг аврахаар араас нь хоёр нь орсон ч гурвуулаа гарч ирээгүй байна. Энэхүү хэрэг одоогоор шүүхийн шатанд шилжээд байгаа юм.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх