etoim.mn
photos/5pk8rbogmiosoco2hlbjs067un.jpg

Хойд Америкийн хамгийн алдартай авто уралдаан гэгддэг Наскарын сүүлийн гараа өнгөрсөн амралтын өдөр боллоо. 2017 оны улирлын хуваарьт багтсан 26 дахь уралдаан АНУ-ын Виржиня мужийн Ричмонд хотын авто тойруулгад болсон байна.

 

Уралдааны өмнөх сорилын үр дүнгээс харахад энэ гараанд Мэтт Кенсет өндөр амжилт үзүүлэхээр харагдаж байсан юм. Гэсэн ч тэрбээр үндсэн уралдаанд азгүйтэж техникийн асуудалтай тулгарсан байна. Улмаар 257 дахь тойргоос уралдааныг орхисон юм.

 

Тэгвэл хамгийн олон тойрог тэргүүлсэн тамирчин нь нисгэгчдийн цомыг тэргүүлэгч Мартин Тюрекс Жуноир байлаа. Энэ улиралд нийт 9 удаа шагналын тавцанд зогссон түүнийн хувьд 198 тойрог уралдааныг тэргүүлсэн байна. Гэсэн ч төгсгөл түүний хүссэнээр болсонгүй. Олдсон багахан боломжоо тун сайн ашигласан Кайл Ларсон цагаа олдсон дайралт хийж чадснаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Улирлын 4 дэхь ялалтаа авч байгаа тэрбээр нисгэгчдийн цомын хүснэгтийн дэд байранд дэвшин орж ирсэн байна.

 

Харин түүни араас Жой Лугано, Райн Ньюмэн нар барианд оржээ. Ийнхүү Наскар авто уралдааны 2017 оны улирал өндөрлөлөө. Харин ирэх долоо хоногоос шилдэг амжилттай 16 нисгэгчийн өрсөлддөг Плейоффын цувралууд эхэлнэ. Плейоффын эхний гараа энэ долоо хоногийн ням гарагт Чикаго хотод болно.  

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх