Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3a8bj5m1655m30fa81cjvrsrur.jpg

Дорнот аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Шүр” зах болон бусад газарт шалгалт хийжээ.

Улмаар БНХАУ-д үйлдвэрлэсэн Бажу гэх архийг хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан таван иргэнээс 144 ширхэг архийг хураан авчээ.Улмаар устгалд оруулж,  дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх