etoim.mn
photos/150475371659b0b8347bb18.jpg

Энэ сарын 6-нд буюу өчигдөр  Замын цагдаагийн албанд 393 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 10 хүн гэмтэж бэртсэнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртөж гэмтэж бэртсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 ослын улмаас 9 хүнд хөнгөн байдлаар гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг шалгаж байгаа аж.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Д.Нянтайсүрэнгийн гудамж Улаанхуарангийн замд touareg маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай М, 4 настай С, 2 настай С, 7 сартай С нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа юм байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх